Categories
eBarimt-тай холбоотой Түгээмэл асуулт хариулт

Түрээсийн төлбөрт eBarimt өгөх үү?

Танд түрээсийн хугацааны туршид төлбөр төлөх бүрт таны төлсөн үндсэн төлбөрт НӨАТ-тэй eBarimt өгнө.

Categories
Түрээсийн хөрөнгийн татвартай холбоотой Түгээмэл асуулт хариулт

Түрээсийн хөрөнгийн татварыг хэзээ, яаж төлөх вэ?

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл www.smartcar.mn-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард
Categories
Түрээсийн хөрөнгийн татвартай холбоотой Түгээмэл асуулт хариулт

Түрээсийн хөрөнгийн татварыг хэн төлөх вэ?

Түрээсийн хөрөнгийн татварыг түрээслэгч та төлнө.

Categories
Санхүүгийн түрээсийн төлөлттэй холбоотой Түгээмэл асуулт хариулт

Илүү төлөлт хийвэл эргэн төлөлтийн хуваарь автоматаар өөрчлөгдөх үү?

Санхүү түрээсийн гэрээнд өөрчлөлт орохгүй хэдий ч та үлдэгдэл хугацаандаа тааруулж өөрчилж харах боломжтой.

Categories
Санхүүгийн түрээсийн төлөлттэй холбоотой Түгээмэл асуулт хариулт

Хүү яаж бодогддог вэ?

Түрээсийн хүү нь таны үндсэн төлбөрийн үлдэгдлээс бодогдоно.

Categories
Санхүүгийн түрээсийн төлөлттэй холбоотой Түгээмэл асуулт хариулт

Илүү төлөлт хийвэл үндсэн төлбөрөөс хасагдах уу?

Таны илүү төлсөн дүн түрээсийн үндсэн төлбөрөөс хасагдана.

Categories
Мэдээ мэдээлэл

МЕРСЕДЕС БЕНЗ ТӨВД ШИНЭ САЛБАР НЭЭВ

ХасЛизинг ХХК нь 2018/06/30-ны өдөр МСМ групп ХХК-н Мерседес-Бенц төвд шинэ салбараа нээлээ. Дэлхийд алдартай Мерседес Бенц, Жийп брэндийн суудлын машинуудыг шуурхай хялбар лизингийн үйлчилгээний таатай нөхцөлөөр авах боломж харилцагч Танд улам ойртлоо. Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

Холбоо барих:

  • МСМ групп ХХК-ийн Худалдааны менежер Н.Ариунтулга, утас: 9900-8841
  • ХасЛизинг ХХК-ийн Харилцааны мэргэжилтэн Н.Мөнхтүшиг, утас: 9009-9136
Categories
Мэдээ мэдээлэл

ШИНЭ АВТОМАШИНАА НЭГ ӨДӨРТ

Эрхэм Та албан ёсны борлуулагч байгууллагуудаас шинэ автомашин авахаар төлөвлөж байгаа бол бид хамгийн таатай нөхцөлтэй шуурхай, хялбар Лизингийн үйлчилгээг санал болгож байна.

Шинэ суудлын машины лизингийн үйлчилгээний нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Categories
Мэдээ мэдээлэл

ECБХБ(EBRD) МОНГОЛЫН ЛИЗИНГИЙН САЛБАРЫГ ДЭМЖИХЭЭР БОЛЛОО

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь 3 сая ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийн зээлийг төрөлжсөн лизингийн үйлчилгээг үзүүлдэг ХасЛизинг ХХК-д өгөх болов. Энэ хөрөнгө оруулалт нь жижиг, дунд үйлдвэрлэл бизнес эрхлэшчдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээ олгоход нэмэр чиглэгдэж байгаа бөгөөд тэр тусмаа машин механизм, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд голлон олгох юм.

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа салбар бөгөөд, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн шаардлага байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилт бий болгож байгаа юм. Монгол улсад албан бүртгэлтэй ажлын газруудын 90% нь жижиг, дунд үйлдвэрлэлүүд байдаг ба барьцаа хөрөнгөгүй, өмнөх санхүүгийн байдлаасаа болж урт хугацааны банкны зээлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг.

ЕСБХБ-ын Даатгал, Санхүүгийн Үйлчилгээний Газрын Дарга Ноэл Эдисон нь хэлэхдээ: “Энэ төсөл нь ЕСБХБ-ын Монголын лизингийн салбартай хамтарч ажиллаж байгаа анхных тохиолдол бөгөөд санхүүжилт дутагдаж байгаа жижиг, дунд бизнес эрхлэчдэд тус нэмэр үзүүлэхэд оршино. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нь улс орны хөгжилд их хувь нэмэр оруулахаас гадна ажилгүйдлийн тоог багасгаж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлдөг их ач холбогдолтой салбар юм.”

ХасЛизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цэвэгжав нь хэлэхдээ: “ХасЛизинг бол Монгол улсын лизингийн салбарт тэргүүлэгч компани бөгөөд ЕСБХБ-ийн санхүүжилт нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр дэмжихээс гадна манай харилцагч нарыг гадаад ханшны эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. ЕБСБХ-ээс авсан санхүүжилт нь Монгол төгрөгөөр олгогдож байгаа явдал нь харилцагч нарт мөн адил төгрөгийн олголттой ижил таатай нөхцлийг олгож байна.”

2006 оноос хойш ЕСБХБ нь тус улсад дэд бүтэцийн хөгжил, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн ба санхүүгийн салбарын хөгжилд нийт 1 тэрбүм ам.доллартай тэнцэх хөрөнгийг санхүүжүүлсэн ба үүнээс хоёр дахин их хэмжээний хөрөнгийг эргэлтэнд оруулахад хувь нэмэр оруулсан билээ.

ЕСБХБ-ийн Хэвлэлийн Холбоо

Categories
Мэдээ мэдээлэл

ХАСЛИЗИНГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС САНХҮҮЖИЛТ АВЛАА

Азийн Хөгжлийн Банк нь Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудад зээл, хөрөнгө оруулалт, баталгаа гаргах, буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн бүтээгдэхүүнээр дамжуулан дэмжиж туслалцаа үзүүлдэг хөгжлийн олон талт байгууллага билээ.

Энэ удаад Азийн Хөгжлийн Банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Монгол Улсад Лизингийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ХасЛизинг ХХК-д 10 сая ам.долларын санхүүжилт олголоо.

Тус санхүүжилт нь Жижиг, дунд бизнес эрхлэгчидэд шаардлагатай байгаа дэвшилтэт тоног төхөөрөмж, машин механизмыг санхүүгийн шинэлэг үйлчилгээ болох Лизингийн үйлчилгээгээр дамжуулан олгох зорилготой юм.

Лизингийн үйлчилгээ нь нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжүүдийг олгодог давуу талтай үйлчилгээ юм.